Картын үйлчилгээний нөхцөл

  1. Харилцагч ЛэндМН аппликейшн ашиглан хэдэн ч Карт холбох боломжтой

  2. Харилцагч холбосон картаа хүссэн үедээ устгах, мөн өөр карт нэмж холбох боломжтой

  3. Харилцагч холбосон картын мэдээлэл болон тохируулсан тогтмол хуримтлалын гүйлгээг ЛэндМН аппликейшнээс харах, удирдах бүрэн боломжтой байна.   

  4. Картын холболтыг баталгаажуулахын тулд эхний удаа харилцагчийн картнаас бага дүнтэй гүйлгээ шилжүүлнэ.

  5. Карт холболтыг баталгаажуулах бага дүнтэй гүйлгээ нь 1,000₮ байх ба гүйлгээ амжилттай болсон тохиолдолд автоматаар харилцагчийн карт  руу буцаагдана.

  6. Харилцагч өөрийн сонгосон карт дээрээ тогтмол хуримтлал буюу захиалгат шилжүүлгийн гүйлгээ тохируулах боломжтой байна.

  7. Тогтмол хуримтлалын гүйлгээ нь тухайн сонгосон Plus бүтээгдэхүүн дээр холбосон картнаас харилцагчийн сонгосон давтамжит хугацаанд, сонгосон дүнгээр автоматаар шилжих гүйлгээ юм.

  8. Харилцагч тохируулсан тогтмол хуримтлалын гүйлгээний тохируулгыг хүссэн үедээ өөрчлөх, устгах боломжтой.

  9. Харилцагч 1 картыг олон Plus дээр холбож болох бөгөөд 1 Plus дээр 1 тогтмол хуримтлал тохируулж болно. Харин 1 карт дээр хэдэн ч тогтмол хуримтлал тохируулах боломжтой байна.

  10. Тогтмол хуримтлалын гүйлгээ нь сонгосон өдрийн 18:00 – 18:30 цагийн хооронд хийгдэх ба гүйлгээ амжилтгүй болсон тохиолдолд дараагийн 2 өдөр тухайн цагт дахин оролдлого хийнэ.

  11. Тогтмол хуримтлалын гүйлгээний давтамжит хугацааг Өдөр бүр байхаар тохируулсан харилцагчийн хувьд гүйлгээ амжилтгүй болсон тохиолдолд тухайн өдрөө 1 удаа дахин оролдлого хийнэ.

  12. Харилцагч холбосон картаа устгасан тохиолдолд тухайн картан дээр холбосон тогтмол хуримтлалын гүйлгээ цуцлагдана.

  13. Харилцагч Plus бүтээгдэхүүнээ цуцалсан эсвэл Plus бүтээгдэхүүний хугацаа нь дууссан тохиолдолд тогтмол хуримтлалын гүйлгээ цуцлагдана.

  14. Харилцагчийн оруулсан Картын мэдээлэл нь олон улсын аюулгүй байдлын PCI-DSS стандартаар хангагддаг болно.

  15. Харилцагч өөрийн нэр дээрх бус бусдын картын мэдээллийг тухайн этгээдийн зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран Plus-д холбож, түүгээр мөнгө байршуулсан тохиолдолд холбогдох хохирлыг харилцагч өөрөө бүрэн хариуцна..

  16. Харилцагч нь өөрийн Картын мэдээллийг чандлан хадгалах, бусад этгээдэд дамжуулахгүй байх, Картын мэдээллээ санаатай болон санамсаргүй байдлаар алдсан эсвэл картаа хаяж гээгдүүлсэн бол нэн даруй картаа идэвхгүй болгох үүрэгтэй ба үүнтэй холбогдон гарах аливаа хохирлыг ЛэндМН хариуцахгүй

Үйлчилгээний нөхцөлтэй танилцсан