"Lendmn" Хувийн мэдээллийн бодлого

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Энэхүү Хувийн мэдээллийн бодлого нь ХэрэглэгчLendMN аппликейшн (“Аппликейшн”)-д нэвтрэх, бүртгүүлэх, Аплликейшны үндсэн болон туслах цэсүүдэд байршсан үйлчилгээг Хэрэглэгч буюу Харилцагчид санал болгох, Хэрэглэгчсонирхсон үйлчилгээгээ авах, төлбөр тооцоо хийхэд бий болох мэдээллийг зохицуулахад ашиглагдана.

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧ

2.2 Хэрэглэгч нь 16 насанд хүрсэн хувь хүн байх бөгөөд Аппликейшныг ухаалаг утсандаа татан авч ашиглах боломжтой. Хэрэглэгчийг бүртгэлтэй хэрэглэгч буюу Харилцагч, бүртгэлгүй хэрэглэгч гэж ангилна.

ГУРАВ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

3.1 Бүртгэлгүй хэрэглэгч нь Аппликейшнд байрших Цахим төлбөр тооцооны үйлчилгээний гэрээ* байгуулсан тохиолдолд Харилцагч (Бүртгэлтэй хэрэглэгч буюу харилцагч) болно.

3.2 16-18 насны харилцагч нь өөрийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэгний хамт Үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний төвд биеэр ирж, тэдгээрийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бүртгүүлэх бөгөөд Үйлчилгээний төрөл, онцлогоос хамаарч Үйлчилгээ эрхлэгч нь Аппликейшнаар үзүүлэх зарим үйлчилгээг үзүүлэхээс татгалзаж болно.

“Цахим төлбөр тооцооны үйлчилгээний гэрээ” гэж Үйлчилгээ эрхлэгчээс харилцагчтай бараа, ажил, үйлчилгээний төлбөрийг Цахим хэтэвчийн дансанд байршуулах, шилжүүлэх, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхээр тохиролцон гэрээг.

ДӨРӨВ. БҮРТГЭЛГҮЙ ХЭРЭГЛЭГЧ

4.1 Харилцагчид (Бүртгэлтэй хэрэглэгч) тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй, Аппликейшнд зарим хувийн мэдээллээ оруулсан боловч Цахим төлбөр тооцооны үйлчилгээний гэрээ байгуулаагүй хэрэглэгчийг Бүртгэлгүй хэрэглэгч гэж үзнэ.

ТАВ. ХАРИЛЦАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

5.1 Бүртгэлгүй хэрэглэгч нь дараах шаардлагын аль нэгийг хангасан тохиолдолд Харилцагч болно:

5.1.1 Үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний төвд биечлэн ирж, өөрийн бичиг баримтаа шалгуулж, баталгаажуулах; эсхүл,

5.1.2 Хэрэглэгчийн биометрийн мэдээлэл (үйлчилгээ эрхлэгчээс заавар ирэх мөчид өөрийн зургийг авч илгээх гэх мэт) нь Аппликейшнд түүний үүсгэсэн, дамжуулсан мэдээлэл болон баримт бичигтэй тохирч байгааг Аппликейшны үндсэн системээс болон шаардлагатай тохиолдолд үйлчилгээ эрхлэгчийн ажилтны оролцоотойгоор таньж баталгаажуулсан.

ЗУРГАА. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ

6.1 Хэрэглэгчийг оноон таньж мэдэх боломжтой овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гэрийн хаяг, ажил, албан тушаал, санхүүгийн мэдээлэл зэрэг дангаараа, эсхүл хэд хэдэн мэдээлэл нь хамтдаа тухайн Хэрэглэгчийн хувийн мэдээлэлд хамаарна.

6.2 Хэрэглэгч Аппликейшныг ашиглахын тулд шаардлагатай хувийн мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй бөгөөд ийнхүү үнэн зөв оруулаагүйгээс үүдэн гарах аливаа хариуцлага, эрсдэлийг өөрөө хүлээнэ.

6.3 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахгүй.

6.4 Аппликейшнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдах, сурталчлах зорилгоор гэрээ байгуулан хамтран ажилладаг этгээдэд Хэрэглэгчийн мэдээллийг дамжуулах тохиолдолд гагцхүү түүний нэг, эсхүл хэд хэдэн удаагийн зөвшөөрлийг авах бөгөөд мэдээллээ өгөхдөө “зөвшөөрөв” эсхүл түүнтэй ижил утга бүхий товчийг дарах замаар зөвшөөрлөө өгнө.

ДОЛОО. ХЭРЭГЛЭГЧИЙН ҮҮСЭГСЭН, ДАМЖУУЛСАН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ, ДАМЖУУЛАХ, ХАДГАЛАХ

7.1  Хэрэглэгч нь өөрийн хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглах, дамжуулахыг зөвшөөрсөн болно: 

7.1.1 Хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, үнэн зөвийг шалгаж баталгаажуулах, санхүүгийн чадавхыг тогтоох, бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох;

7.1.2 Үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор судалгаа хийх;

7.1.3 Санал болгох үйлчилгээ, аливаа сурталчилгаа, хямдрал, урамшуулалтай холбоотой мэдээлэл, тэдгээрт орсон өөрчлөлт болон шаардлагатай бусад мэдээллийг Хэрэглэгчид хүргэх;

7.1.4 Хэрэглэгчийн хувийн мэдээлэл задрах, алдагдахаас урьдчилан сэргийлэх, Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах;

7.1.5 Төрийн эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд хуульд заасан хүрээнд гаргаж өгөх;

7.1.6 Монгол Улсын хууль тогтоомжид заасан бусад тохиолдол.

7.2 Хэрэглэгч нь нэвтрэх нэр, нууц үг, пин кодын хадгалалт, Аппликейшныг татан суулгасан төхөөрөмжийн аюулгүй байдлаа өөрөө хариуцна.

7.3 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын хууль тогтоомжид заасан арга, хэлбэр, хугацаагаар хадгална.

НАЙМ. ХЭРЭГЛЭГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛ

8.1 Хэрэглэгч нь Аппликейшнд утасны дугаар оруулсан, нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн нууц үг зэргийг ашигласан, аливаа хувийн мэдээлэл (бичиг баримтын болон биометрийн мэдээллийг) уншуулсан, “Зөвшөөрөх” эсхүл “Татгалзах” зэрэг бусад аливаа үйлдлийг Аппликейшн дээр хийсэн нь хүчин төгөлдөр үйлдэл буюу хэлцэл гэж тооцогдоно.

8.2 Хэрэглэгч нь энэхүү Хувийн мэдээллийн бодлогыг сайтар уншиж танилцсан байх үүрэгтэй бөгөөд танилцаагүйгээс үүдэн гарах аливаа асуудалд Үйлчилгээ эрхлэгч хариуцлага хүлээхгүй.

ЕС. ХЭРЭГЛЭГЧИД ҮЙЛЧЛЭХ

9.1 Хэрэглэгч 7 хоногийн бүх өдрүүдэд 24 цагийн турш өөрийн хүссэн үедээ Аппликейшныг ашиглан дараах үйлчилгээг авах эрхтэй:

9.1.1 Зээлийн үйлчилгээг ашиглах;

9.1.2 PLUS үйлчилгээг ашиглах;

9.1.3 Цахим хэтэвч ашиглан зээлийн болон бусад гүйлгээ хийх;

9.1.4 Туслах цэсүүдэд байршсан үйлчилгээг ашиглах.

9.2 Хэрэглэгч үйлчилгээний гарын авлага, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, лавлагаа, үйлчилгээний болон системийн өөрчлөлттэй холбоотой мэдээллийг Аппликейшн, Харилцагчийн үйлчилгээний төвийн 137979, 135363 (үндсэн системээс явах бүх төрлийн мессеж, сонордуулга хүргэх), 140101 (мессеж про үйлчилгээ буюу харилцагчаас 24 цагийн хугацаанд мессеж хүлээн авах), 77070101 (үндсэн үйлчилгээний буюу оператортай холбогдож лавлагаа, мэдээлэл авах) дугааруудаар болон үйлчилгээний вэб хуудсаар түргэн шуурхай хүлээн авна.

АРАВ. ГҮЙЛГЭЭНИЙ ҮНИЙН ДҮНГИЙН ХЯЗГААРЛАЛТ

10.1 Бүртгэлгүй хэрэглэгчийн данснаас нэг өдөрт хийх нийт гүйлгээний дүнгийн дээд хэмжээ 40,000 төгрөг, цахим дансанд байрших мөнгөн дүнгийн дээд хэмжээ 100,000 төгрөг байна.

10.2 Харилцагчийн данснаас хийх нэг удаагийн гүйлгээний дүнгийн дээд хэмжээ 5,000,000 төгрөг, цахим дансанд байрших мөнгөн дүнгийн дээд хэмжээ 20,000,000 төгрөг байна.

АРВАН НЭГ. ШИМТГЭЛ, ХУРААМЖ

11.1 Хэрэглэгчээс авах цахим төлбөр тооцооны үйлчилгээний хураамжийн хэмжээг Үйлчилгээ эрхлэгч* -ийн баталсан шимтгэл, хураамжийн нөхцөлөөр тогтоох ба Апплейкшнд ил харагдахуйцаар байршуулна.

11.2 Үйлчилгээ эрхлэгч нь шимтгэл хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах эрхтэй. Өөрчлөлтийг Аппликейшнаар Хэрэглэгчид мэдэгдсэнээр мөрдөж эхэлнэ.

11.3 Хэрэглэгчээс бусад этгээдээс авах үйлчилгээний шимтгэлийг тухайн этгээдтэй байгуулсан гэрээгээр зохицуулна.

* “Үйлчилгээ эрхлэгч” гэж ЛэндМН ББСБ ХК болон цахим хэтэвчийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл бүхий “Супер Ап Хэтэвч” ХХК-ийг

АРВАН ХОЁР. ОЮУНЫ ӨМЧ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

12.1 Үйлчилгээ эрхлэгч нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу бүтээл ашиглах онцгой эрхийн гэрээтэй.

12.2 Үйлчилгээ эрхлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, шаардлагатай бусад зөвшөөрлийг холбогдох эрх бүхий байгууллагаас авсан.

АРВАН ГУРАВ. ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГО, ТҮҮНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

13. 1 Үйлчилгээ эрхлэгч нь энэхүү Хувийн мэдээллийн бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба энэ тухай хуанлийн 30 (гуч) хоногийн дотор Аппликейшнаар дамжуулан мэдээлнэ.

13.2 Энэхүү Хувийн мэдээллийн бодлогод нэмэлт, өөрчлөлт орсноос хойш Харилцагч үйлчилгээг хэрэглэсээр байгаа бол нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

АРВАН ДӨРӨВ.ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ БУЮУ БҮРТГЭЛ УСТГАХ

14.1 Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг Аппликейшны “Хувийн мэдээлэл” цэсэд байрших “Бүртгэл устгах” сонголтыг сонгож, бүртгэл устгуулах хүсэлтээ цахимаар илгээснээр Үйлчилгээ эрхлэгчээр устгуулах боломжтой.

14.2 Хэрэглэгч бүртгэл устгуулах хүсэлт илгээхдээ өөрийн овог нэр, бүртгэлтэй утасны дугаар, регистрийн дугаар зэрэг бүртгэл устгахад шаардлагатай мэдээллийг бүрэн бөглөсөн байна.

14.3 Үйлчилгээ эрхлэгч нь Хэрэглэгчийн бүртгэл устгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ. Ийнхүү шийдвэрлэх явцад дор дурдсан нөхцөлийн аль нэг нь илэрсэн тохиолдолд Хэрэглэгчийн бүртгэлийг устгах хүсэлтийг хүлээн авахаас татгалзана:

14.3.1 Хэрэглэгч буюу Харилцагчийн авсан зээлийн хугацаа дуусаагүй;

14.3.2 Хэрэглэгч буюу Харилцагч нь хугацаа хэтрүүлсэн зээлийн үлдэгдэлтэй;

14.3.3 Хэрэглэгч буюу Харилцагч нь PLUS үйлчилгээг ашиглаж байгаа;

14.3.4 Хэрэглэгчийн цахим хэтэвчинд үлдэгдэл байгаа;

14.3.5 Үйлчилгээ эрхлэгч Хэрэглэгчийн мэдээллийг Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу шалгаж байгаа, эсхүл эрх бүхий этгээдэд шалгуулахаар шилжүүлсэн;

14.3.6 Хэрэглэгч Аппликейшныг ашиглан Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн ба түүнийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй талаар эрх бүхий этгээдээс Үйлчилгээ эрхлэгчид мэдэгдсэн.

14.4 Хэрэглэгч нь энэхүү Хувийн мэдээллийн бодлогын 14.3.1- 14.3.6 дэх хэсэгт заасан нөхцөл байдал арилмагц дахин бүртгэл устгуулах хүсэлт гаргаж болно.

14.5 Үйлчилгээ эрхлэгч нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг устгах буюу бүртгэл устгах шийдвэр гаргасан ч Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон Зээлийн мэдээллийн тухай хуульд заасан шаардлагыг хангах үүднээс дор дурдсан хэлбэрийн мэдээллийг эдгээр хуульд заасан хугацаанд хадгална:

14.5.1 Хэрэглэгчийг таньж мэдэх, түүнд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх явцад бий болсон, цуглуулсан буюу иргэний үнэмлэхийн мэдээлэл, зээл олголт, эргэн төлөлтийн мэдээлэл, Аппликейшнаар дамжуулан хийсэн гүйлгээ, шилжүүлгийн мэдээлэл, PLUS үйлчилгээг ашиглах явцад бий болсон мэдээлэл, эцсийн өмчлөгчийн мэдээлэл, хэрэглэгчийн эрсдэлийг үнэлэх явцад цуглуулсан мэдээлэл (үүгээр хязгаарлагдахгүй) зэрэг;

14.5.2 Зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн мэдээлэл.

АРВАН ТАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ УСТГАСНЫ ҮР ДАГАВАР

15.1 Хэрэглэгчийн хувийн мэдээлэл буюу бүртгэлийг устгасан тохиолдолд Хэрэглэгч Аппликейшнд нэвтрэх боломжгүй болох буюу түүнд байршсан үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах боломжгүй болно.

15.2 Хэрэглэгчийн хувийн мэдээлэл буюу бүртгэлийг устгаснаас үүдэн гарах аливаа хохирлыг Үйлчилгээ эрхлэгч хариуцахгүй.

15.3 Бүртгэлээ устгуулсан этгээд нь Аппликейшнд дахин бүртгүүлэх бол Үйлчилгээ эрхлэгчид хүсэлт гарган шийдвэрлүүлнэ.

АРВАН ЗУРГАА . ХАРИУЦЛАГА

16.1 Үйлчилгээ эрхлэгч энэхүү Хувийн мэдээллийн бодлогын дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл Гэрээг зөрчсөн бол үүнтэй холбоотой Хэрэглэгчид учирсан бодит хохирлыг бүрэн хариуцна.

16.2 Хэрэглэгч нь гүйлгээний мэдээллээ санаатай болон санамсаргүй шалтгаанаар алдаатай, буруу оруулсан, гүйлгээний мэдээллийг бүрэн шалгалгүйгээр гүйлгээг баталгаажуулснаас мөнгийг буруу этгээдэд шилжүүлсэн, буруу дүнгээр шилжүүлсэн, эсхүл шилжүүлэх ёсгүй төлбөрийг шилжүүлсэн, хувийн мэдээллээ буруу, худал оруулсан, бусдын хувийн мэдээллийг ашигласан, нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, ПИН код, нэг удаагийн нууц үг зэрэг мэдээллээ бусдад задруулсан, Аппликейшн татан суулгасан төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаагүй (jailbreak/rooting хийсэн буюу үйлдвэрлэгчийн үйлдлийн системийг өөрчилсөн зэрэг) үйлдэл, эс үйлдэхүй, нөхцөл байдлын улмаас Үйлчилгээ эрхлэгч, бусад этгээдэд учирсан хохирлыг хариуцна.

16.3 Гүйлгээний мэдээллийг дамжуулах үед сүлжээний эсхүл техникийн саатал үүссэн, Хэрэглэгчийн үүрэн утастай холбогдох техникийн саатал үүссэн, унтарсан, үйлчилгээ эрхлэгчээс үл хамаарах шалтгааны улмаас гүйлгээ хийх боломжгүй болсон, гүйлгээ буруу хийгдсэн, гар утас, утасны сим картыг бусдад дамжуулсан, ашиглуулсан бол түүний улмаас учирсан хохирлыг Үйлчилгээ эрхлэгч хариуцахгүй.

АРВАН ДОЛОО . ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

17.1 Үйлчилгээ эрхлэгч нь Хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн авч ажлын 5 өдөрт багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.

17.2 Энэхүү хувийн мэдээллийн бодлоготой холбоотой үүсэх аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх ба зөвшилцөлд эс хүрвэл Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллага, эсхүл Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРӨВ