Бидний тухай

Дэлхийн эн, Үнэнч сэтгэл, Эвийн хүч


“ЛэндМН ББСБ” ХК нь Монгол улсын зах зээлд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан Финтек бизнес моделийг LendMN аппликейшнээр дамжуулан амжилттай нэвтрүүлж буй барьцаагүй хямд өртөгтэй, хэрэглээний бичил цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

image
Vision - Алсын хараа, хэтийн зорилго

Дэвшилтэт технологи дээр суурилсан, дэлхийн энтэй санхүүгийн үйлчилгээний хөтөч байна

image
Mission-Эрхэм зорилго

Санхүүгийн үйлчилгээнд бүрэн хамрагдаж чаддаггүй хүмүүст хүрэх шинэлэг үйлчилгээгээр хэрэглэгчдээ хангасан нийгмийн хариуцлагыг гүнээ ухамсарласан хамт олон байна.

image
Values-Үнэт зүйлс

Шилдэг баг хамт олон, дэвшилтэт технологи дээр суурилсан үйлчилгээ, харилцагчийн итгэл найдвар, илүү ихийг хүсэн мөрөөдсөн, хүлээлгэсэн итгэл нь ЛэндМН-ний үнэт зүйл байна.

image
Slogan-Уриа үгс

"Дэлхийн эн, Үнэнч сэтгэл, Эвийн хүч" ЛэндМН бүтээгдэхүүний уриа : "Асаа, Асуудлаа шийд."

Гүйцэтгэх удирдлагын баг

Б.Дэлгэржаргал

ЛЭНДМН ББСБ ХК - Гүйцэтгэх захирал

M.Түвшинжаргал

ЛЭНДМН ББСБ ХК - Санхүү хариуцсан захирал

Д.Отгонгэрэл

ЛЭНДМН ББСБ ХК - Ерөнхий нягтлан бодогч

О.Амгаланбаяр

ЛЭНДМН ББСБ ХК - Маркетинг борлуулалтын албаны дарга

ЛэндМН аппликейшныг бүтээгч Анд Системс ХХК

Бидний эрхэм зорилго бол банкны үйлчилгээг тэр бүр авах боломжгүй хэрэглэгчдэдээ хамгийн шинэлэг, тэсрэлт хийсэн дэвшилтэт технологийн шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах юм.

Анд Системс нь хиймэл оюун ухаанд суурилсан Fintech буюу санхүүгийн технологиор дамжуулан санхүүгийн үйлчилгээг шинэ төвшинд гаргах зорилготой. Бид Монголд анх удаа шинэлэг, хямд өртөгтэй, гар утсанд суурилсан санхүүгийн технологийг хөгжүүлж ЛэндМН ББСБ-д нийлүүлж системийн үйл ажиллагаа, найдвартай байдлыг хариуцан ажиллаж байна.

www.andsystems.net

AНД Глобал

Жинхэнэ финтек компани

АНД Глобал компани нь Анд Системс ХХК болон ЛэндМН ББСБ ХК-ийн толгой компани бөгөөд группийн хөрөнгө оруулалт, стратеги болон менежментийн асуудлыг хариуцан ажилладаг. Анд Глобал компани нь дотоодын болон Азийн хөрөнгө оруулагчдаас 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байгаа бөгөөд компанийн үнэлгээ 30.4 сая ам.долларт хүрээд байна. ЛэндМН-ны загварыг Зүүн өмнөд ази Филиппин, Индонез, Япон улсуудад нэвтрүүлэхээр ажиллаж байна.

www.and.global