Нууцлалын бодлого
Хувилбар 1.0
ТА ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХЫН ӨМНӨ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БОЛОН НУУЦЛАЛЫН БОДЛОГОТОЙ БҮРЭН ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРСӨН ТОХИОЛДОЛД “ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ” ГЭСЭН ТОВЧИЙГ ДАРНА УУ. ХЭРЭВ ТА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА БОЛ БҮРТГЭЛИЙГ ЭХЛЭХГҮЙГЭЭР СИСТЕМЭЭС ГАРНА УУ.
Монгол Улсад бүртгэлтэй ЛэндМН ББСБ” ХК (цаашид “ЛэндМН” эсхүл “Мэдээлэл хариуцагч” гэх)-иас санал болгож буй ЛэндМН-н албан ёсны https://star.merchant.lend.mn/ цахим хуудас (цаашид “Зээлийн веб хуудас” гэх) нь мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлүүд дээр суурилсан, Хэрэглэгчийг таньж мэдэх, бүртгэх, зээлийн эрхийг тооцоолох, зээл олгох, зээлийн эргэн төлөлтийг хийх, хянах зэрэг зээлийн гэрээтэй холбоотой харилцааг зохицуулах зорилго бүхий ЛэндМН-н эзэмшлийн цахим платформ юм.
Иймд энэхүү Нууцлалын бодлого (цаашид “НБ” гэх) нь ЛэндМН-с санал болгож буй санхүүгийн үйлчилгээг авахаар “Зээлийн веб хуудас”-т Хэрэглэгчээр бүртгүүлж буй хуулийн этгээдийн Гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч, хэрэв Төлөөлөн удирдах зөвлөлтэй бол дарга, гишүүд, нарийн бичгийн дарга болон бусад эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээдийн хувийн мэдээллийг түүний олгосон зөвшөөрлийн үндсэн дээр цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.1. Хэрэглэгч нь Зээлийн веб хуудаст хандаж, бүртгүүлсэн үеэс эхлэн НБ-ыг мөрдөх бөгөөд бүртгүүлэхээс өмнө энэхүү НБ-той бүрэн танилцаж, холбогдох албан тушаалтан, ажилтан, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд зэрэг тус хуулийн этгээдтэй хамааралтай хувь хүний мэдээллийг ЛэндМН-д дамжуулахдаа мэдээллийн эзнээс урьдчилан зөвшөөрөл авсан байх бөгөөд ийнхүү ЗӨВШӨӨРӨЛ авснаа баталж байгаа болно. Ийнхүү танилцаж “Зөвшөөрөх” үйлдлээр баталгаажуулснаар тухайн үеэс энэхүү НБ-ыг мэдээллийн эзэн хүлээн зөвшөөрч, хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосон гэж үзнэ.
1.2. Нууцлалын бодлогод хэрэглэсэн дараах нэр томьёог харгалзуулсан утгаар ойлгоно. Үүнд:
1.3. Энэхүү НБ нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцсэн бөгөөд тусгайлсан зохицуулсан харилцаанд тус хуулийг дагаж мөрдөнө.
1.4. Хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахдаа Бид дараах зарчмыг баримтална. Үүнд:
2.1. ЛэндМН нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу Мэдээллийн эзний олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
2.2. Хүний хувийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
2.3. Хүний хувийн мэдээллийг арилжаа, худалдааны зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглахгүй болно.
3.1. Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрөл, баталгааныы үндсэн дээр хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах эрх бүхий этгээд буюу мэдээлэл хариуцагч нь Монгол Улсын хуулийн этгээд “ЛэндМН ББСБ” ХК байна.
3.2. Мэдээллийн эзэн энэхүү НБ-д заасан нөхцөл, хэрэгжилттэй холбоотой хүсэлт, санал, гомдлоо contact@lend.mn и-мэйл хаягаар, албан ёсны нийгмийн сүлжээний сувгууд болон 77070101 дугаарын утсаар долоо хоногийн ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд гаргах боломжтой.
4.1. Энэхүү НБ-д заасан зорилгын хүрээнд Мэдээллийн эзний дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
4.2. Мэдээлэл хариуцагч нь энэ бүлэгт зааснаас өөр мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах тохиолдолд энэхүү бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж, Хэрэглэгчээс цахим зөвшөөрлийг авна.
4.3. Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллээ Зээлийн веб хуудаст өөрөө бүртгүүлэх, шинэчлэх, өөрчлөх нь тус мэдээллийг хадгалах, ашиглахыг зөвшөөрснөө илэрхийлж байна гэж үзнэ.
5.1. Хэрэглэгчээс зөвшөөрлийг олгосноор Мэдээлэл хариуцагч нь хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
5.2. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгч өөрийн байгуулсан тухайлсан бүтээгдэхүүн үйлчилгээний гэрээг дуусгавар болгох эсхүл цуцлах хүсэлт гаргаснаас хойш хүсэлтийг шийдвэрлэж, Хэрэглэгч хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх явцад цугласан хүний хувийн мэдээллийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хангаж таваас доошгүй жилийн хугацаанд хадгална.
5.3. Ийнхүү хуульд заасан шаардлагын дагуу хадгадахдаа Хэрэглэгчийн бүртгэлийг идэвхгүй болгох бөгөөд энэ хугацаанд мэдээллийн эзний хувийн мэдээллийг боловсруулахгүй, ашиглахгүй.
6.1. Мэдээллийн эзний хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангах хүрээнд Мэдээлэл хариуцагч нь мэдээллийг нийтэд ил болгох арга хэмжээг авахгүй болно.
7.1. Мэдээлэл хариуцагч нь хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон дараах тохиолдолд энэхүү бодлогын 4 дүгээр бүлэгт жагсаан тодорхойлсон мэдээллийн эзний хувийн мэдээллийг бусад этгээдэд дамжуулна. Үүнд:
7.2. Компани нь Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах болон түүний эрхийг зөрчихгүй байх талаар шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж, энэхүү бодлогын 7.1-т заасан тохиолдлуудаас шаардлагатай тохиолдолд Нууцлалын гэрээ байгуулан ажиллана.
8.1. Мэдээлэл хариуцагч нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу Хэрэглэгч хуулийн этгээдийн мэдээллийг шинэчлэхдээ эрх бүхий албан тушаалтан, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийн мэдээллийг Хэрэглэгчээс шаардан авах эрхтэй бөгөөд Хэрэглэгч нь шаардсан мэдээллийг үнэн зөвөөр тухай бүр гаргаж өгөх үүрэгтэй.
8.2. Хэрэглэгч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан нь Зээлийн веб хуудсыг ашиглахдаа оруулсан эрх бүхий албан тушаалтны хувийн мэдээллийг “Компанийн мэдээлэл” цэсээр дамжуулан тухай бүр өөрчлөх, удирдах боломжтой.
8.3. Хэрэглэгчийн оруулсан буюу Мэдээлэл хариуцагчид олгосон хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг мэдээллийн эзэн эсхүл Хэрэглэгч бичгээр болон цахимаар гаргана.
8.4. Мэдээллийн эзний хүсэлтийг ажлын 10 хоногийн дотор Компанийн харилцагчийн халамж хариуцсан нэгжээс холбогдох журамд заасны дагуу хянаж шийдвэрлэнэ.
8.5. Хэрэглэгч нь Компанитай байгуулсан гэрээний харилцаа дуусаагүй тохиолдолд Компани түүнтэй холбогдох хүний хувийн мэдээллийг устгахаас татгалзах эрхтэй.
8.6. Татгалзсан тохиолдолд тухай бүр хүсэлт гаргасан этгээдэд болон тухайн хэрэглэгчид ажлын 5 хоногийн дотор мэдэгдэнэ.
8.7. Хэрэглэгчийн мэдээллийн цуглуулах, боловсруулах, зөвшөөрөл цуцлагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагч нь мэдээллийг боловсруулж, ашиглах арга хэмжээг зогсоож, бүртгэлийг идэвхгүй болно.
9.1. Мэдээлэл хариуцагч нь энэхүү НБ-д нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба өөрчлөлт орсон тухай бүр Зээлийн веб хуудсаар дамжуулан мэдээлж, Хэрэглэгч, мэдээллийн эзэн хүссэн үедээ танилцах боломжтойгоор байршуулна.
9.2. Энэхүү НБ-д нэмэлт, өөрчлөлт орсноос хойш Мэдээллийн эзэн зөвшөөрлөө цуцлах хүсэлт ирүүлэхгүйгээр үйлчилгээг хэрэглэсээр байгаа бол нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
10.1. Хэрэглэгч нь хүний хувийн мэдээллийг буруу, худал оруулсан, бусдын хувийн мэдээллийг ашигласан, нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, Гүйлгээний нууц үг, нэг удаагийн нууц үг зэрэг мэдээллээ бусдад задруулсан, төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаагүй үйлдэл, эс үйлдэхүй, нөхцөл байдлын улмаас өөрт болон Компани, ЛэндМН бусад этгээдэд учирсан хохирлыг өөрөө хариуцна.
11.1. ЛэндМН нь Хүний хувийн мэдээлэлтэй холбоотой үйл ажиллагаа, энэ НБ-той холбоотой санал, гомдол, хүсэлтийг хүлээн авч ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.
11.2. Энэхүү бодлоготой холбоотой үүсэх аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх ба зөвшилцөлд эс хүрвэл Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллага, эсхүл Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
“ЛЭНДМН ББСБ” ХК


