Хөрөнгө оруулагч

Монголын анхны санхүүгийн технологийн брэнд Монгол хүн бүрт нээлттэй боллоо
ЛэндМН хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ.


Компанийн засаглал

Үүсгэн байгуулагчид

ЛэндМН төслийг санаачлагчид нь анх 2015 онд Монгол улсад Номад инвест нэртэй компанийг байгуулан төслийн судалгааг эхлүүлсэн байна. 2016 оны эхэн гэхэд төслийн эхний шатны санхүүжилт болох 1 сая ам. долларыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл дээр үндэслэн хүлээн авч ЛэндМН төслийн техникийн шийдлийн хөгжүүлэлтийг эхлүүлсэн юм.

АНД Глобал компани нь Анд Системс ХХК болон ЛэндМН ББСБ ХК-ийн толгой компани бөгөөд группийн хөрөнгө оруулалт, стратеги болон менежментийн асуудлыг хариуцан ажилладаг. Анд Глобал компани нь дотоодын болон Азийн хөрөнгө оруулагчдаас 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байгаа бөгөөд компанийн үнэлгээ 30.4 сая ам.долларт хүрээд байна. ЛэндМН-ны загварыг Зүүн өмнөд ази Филиппин, Индонез, Япон улсуудад нэвтрүүлэхээр ажиллаж байна.

LendMN аппликейшнийг бүтээсэн буюу цаашид Монголын санхүүгийн брэнд үйлчилгээг олон улсын зах зээлд гаргахаар зорьж ажиллаж буй үүсгэн байгуулагч, санаачлагчдыг танилцуулж байна.

First sample avatar image

Чинбаатар АНАР

Үүсгэн байгуулагч, санаачлагч
  • Системийн инженер мэргэжилтэй
  • Монгол улсын үүрэн холбооны 4 дэхь оператор компанийг үүсгэн байгуулсан
  • “ЛэндМН” төслийг санаачлагч, үүсгэн байгуулагч
  • “Анд Глобал” компанийн Гүйцэтгэх захирал
  • “Анд Системс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
First sample avatar image

Очирсүрэн БОЛДБААТАР

Үүсгэн байгуулагч, санаачлагч
  • Санхүүч, Аудитор мэргэжилтэй, ОУ-ын Мэргэшсэн нягтлан бодогч
  • “ЛэндМН” төслийг санаачлагч, үүсгэн байгуулагч
  • “ЛэндМН ББСБ” ХК Гүйцэтгэх захирал
  • “ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн ердийн гишүүн
  • “Анд Глобал” компанийн ТУЗ-ийн гишүүн
First sample avatar image

Үүеэ ОТГОНБАЯР

Үүсгэн байгуулагч, санаачлагч
  • Математикийн ухааны доктор
  • “ЛэндМН” төслийн үүсгэн байгуулагч
  • “Анд Глобал” компанийн Менежментийн багийн гишүүн
  • “Анд Глобал” компанийн Хиймэл оюун ухааны багийн ахлагч
First sample avatar image

Пүрэвсүрэн ОТГОНБАЯР

Үүсгэн байгуулагч, санаачлагч
  • Программ хангамжийн инженер мэргэжилтэй
  • “ЛэндМН” төслийн үүсгэн байгуулагч, хөгжүүлэгч
  • “Анд Глобал” компанийн Техник хариуцсан захирал
  • “Анд Системс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн
First sample avatar image

Пүрэвсүрэн НАРАНБАЯР

Үүсгэн байгуулагч, санаачлагч
  • Төрийн захиргаа, Олон улсын харилцааны доктор
  • “ЛэндМН” төслийн үүсгэн байгуулагч
  • “Анд Глобал” компанийн менежментийн багийн гишүүн

Бүтэц зохион байгуулалт

Хувьцаа гаргагчийн хувьцаа эзэмшигч болон эрх бүхий албан тушаалтнууд нь тухайн салбартаа олон жил ажилласан туршлагатай, мэргэшсэн, хоорондоо нэгдмэл сонирхолгүй, бие даан шийдвэр гаргах бүрэн чадвартай бөгөөд сайн засаглалын зарчмыг мөрдлөг болгон хувьцаа гаргагчийн үйл ажиллагааны ил тод байдал, шударга өрсөлдөөн, компанийн тогтвортой хөгжлийг ханган ажиллана.

Төлөөлөн удирдах зөвлөл

Eрдийн гишүүд

Ц.Одмаа

ТУЗ-ийн дарга

“АНД Системс” ХХК ТУЗ-ийн дарга, Аудитын хорооны гишүүн

Б.Дэлгэржаргал

ТУЗ-ийн ердийн гишүүн

“АНД Системс” ХХК Үйл ажиллагаа хариуцсан захирал, ЭУХ-ны дарга

О.Болдбаатар

ТУЗ-ийн ердийн гишүүн

“ЛэндМН ББСБ” ХК Гүйцэтгэх захирал, ЭУХ-ны гишүүн

В.Баярсайхан

ТУЗ-ийн ердийн гишүүн

“АНД Глобал” Үйл ажиллагаа хариуцсан захирал, ЭУХ-ны гишүүн

Н.Цэвэгмид

ТУЗ-ийн ердийн гишүүн

“Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК Гүйцэтгэх захирал, ЭУХ-ны гишүүн, Аудитын хорооны гишүүн

С.Энх-Амгалан

ТУЗ-ийн ердийн гишүүн

“Петровис ойл” ХХК Гүйцэтгэх захирал, ЗНДЦУХ-ны дарга

Төлөөлөн удирдах зөвлөл

Хараат бус гишүүд

Ч.Номин

ТУЗ-ийн хараат бус гишүүн

“Монгол телевиз” ХХК Гүйцэтгэх захирал, ЭУХ-ны гишүүн, ЗНДЦУХ-ны гишүүн

С.Боргил

ТУЗ-ийн хараат бус гишүүн

“Сэргэлт Консалтинг Групп” Гүйцэтгэх захирал, Аудитын хорооны гишүүн, ЗНДЦУХ-ны гишүүн

Ж.Жаргалсүрэн

ТУЗ-ийн хараат бус гишүүн

“Далайван аудит” ХХК Гүйцэтгэх захирал, Аудитын хорооны дарга

ЛэндМН ББСБ ХК-н хувьцаа эзэмшигч

АНД СИСТЕМС ХХК

Анд Системс нь хиймэл оюун ухаанд суурилсан Fintech буюу санхүүгийн технологиор дамжуулан санхүүгийн үйлчилгээг шинэ төвшинд гаргах зорилготой. Бид Монголд анх удаа шинэлэг, хямд өртөгтэй, гар утсанд суурилсан санхүүгийн технологийг хөгжүүлж ЛэндМН ББСБ-д нийлүүлж системийн үйл ажиллагаа, найдвартай байдлыг хариуцан ажиллаж байна.